Сүмбэр сумын ЗДТГ-аас Намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Төрийн болон хувийн хэвшлийн нийт 54 аж ахуйн нэгж байгууллагын 558 албан хаагчид хамрагдаж Сүмбэр гарден соёл амралтын хүрээлэн, Бурхантаас засмал замын төгсгөл хүртэлх, Төмөр замын гал унтраах ангиас Бурхант хүртэл гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг хийж 4,5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн байна.