Цэргийн алдрын хөшөөг сэргээн засварлана.

587

2017-10-20-01Манай аймагт сүндэрлэн байдаг, хаа газраас ирсэн зочид төлөөлөгч нарын нүдийг хужирлаж, гэрэл зургаа дурсгал болгон татуулдаг нэгэн хөшөө бол 1975 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан Зөвлөлтийн цэргийнхэн босгосон “Цэргийн алдрын хөшөө” билээ. Уг хөшөөг аймаг орон нутгийн удирдлагууд, Төрийн бус байгууллагууд нийлж сэргээн засварлах, ойр орчмыг тохижуулж аялал жуулчлалын “Орос цэрэг”-ийн хөшөөт цогцолбор байгуулах зураг төсөв хийгдээд байгаа билээ. Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Василивич, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Төмөр Замчдын үйлдвэрчний холбооны дарга Б.Баяраа, УБТЗ-ын Чойр зангилааны дарга Б.Төгсбаяр, аймгийн ҮЭХ-ний удирдлагууд, Чойр Зангилааны үйлдвэрчний зөвлөлийн дарга З.Чинбат болон бусад албаны хүмүүс уулзлаа. Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн тохиож байгаа билээ. Тэр ч утгаараа УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Василивич, Төмөр замын бусад албаны хүмүүс эхний ээлжинд босоо тэнхлэгийн автозамаас “Цэргийн алдрын хөшөө” хүртэл сайжруулсан автозам тавьж өгөхөө иллэрхийллээ.

2017-10-20-022017-10-20-042017-10-20-052017-10-20-032017-10-20-062017-10-20-072017-10-20-08