Ирцийн мэдээлэл: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 6 /Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазрын захирал, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Статистикийн хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга/, нийт 36 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 4 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Ойн ангийн дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга/, ээлжийн амралттай 2 /Цэргийн штабын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 5 /Шивээговь сумын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Политехник коллежийн захирал, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг нар оролцлоо.
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
№ | Өгсөн үүрэг, даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа | Хэрэгжүүлэх байгууллага |
1. | Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг манай аймагт 08 дугаар сарын 18-ны өдөр болох тул уг хэлэлцүүлэг, сургалтанд сумын Засаг дарга нар болон байгууллагын удирдлагууд албан хаагчдаа бүрэн хамруулах | 08 дугаар сарын 18-ны өдөр | Сумын Засаг дарга нар,
Бүх байгууллагын удирдлагууд
|
2. | Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын дагуу бүх байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажиллах | 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор | Сумын Засаг дарга нар,
Бүх байгууллагууд |
3. | – Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан, гадны аймгуудаас отроор мал орж ирэх боломжтой эсэхийг судлах
– Мөн Татвар авах талаар судалж, саналаа танилцуулах |
08 дугаар сарын 14-ний өдрийн дотор | Сумдын Засаг дарга,
Хүнс, Хөдөө аж ахуйн газар
|
4. | – Багуудын Иргэдийн Нийтийн хурлаар 2018 оны орон нутгийн хөгжлийн санд тусгуулах төсөл арга хэмжээнийхээ талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдээр дэмжүүлэхэд анхаарч ажиллах
– Багуудын ИНХ-д иргэдийг идэвхитэй оролцуулах, ялангуяа Сүмбэр сумын 1,2,4,5,6-р багийн иргэдийн ирцэнд анхаарч ажиллах |
08 дугаар сарын 20-ны өдрийн дотор | Сум, багийн Засаг дарга нар,
Бүх байгууллагууд |
5. | Баянтал сум татварын орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллах | 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор | Баянтал сумын Засаг дарга |
6. | Байгууллагын удирдлагууд 2018 оны төсвийн төслөө сайтар хянуулж, батлуулахад анхаарч ажиллах | 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор | Санхүү, төрийн сангийн хэлтэс,
Бүх байгууллагын удирдлагууд
|
7. | Гэрэлтүүлэгүүдийг засварлаж бүрэн ажиллагаанд оруулах | 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор | Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг дарга,
“Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГ
|
Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ус-Ду ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар