Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын Эрлийз хурдан морьдын уралдаанд газар газраас ирсэн шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөлөө.
Аймгийн баяр наадмын Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолонгийн морьдын уралдаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уяач М.Алтангэрэлийн хээр түрүүлж, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Б.Бүүвэйхүүгийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Баянжаргалан сумын /Сумын алдарт уяач/ Б.Сумъяадоржийн сартай зээрд, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Б.Бүүвэйхүүгийн сартай хээр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын /Сумын алдарт уяач/ О.Алтансүхийн бор халзан айргийн тавд хурдалсан байна.
Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Г.Дашзэгвийн хээр халзан түрүүлж, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уяач А.Сугарын /Сумын алдарт уяач/ буурал халзан, айргийн гуравт Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын /Аймгийн алдарт уяач/ С.Ганхүүгийн цавьдар халзан, дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Б.Баттөмөрийн зээрд халзан, айргийн тавд Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Д.Бямбацогтын хул оржээ.
Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн харъяат /Сумын алдарт уяач/ Ц.Мөнхбатын бор зүсмийн даага түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Б.Билэгжаргалын зоос бор аман хүзүүнд, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн /Аймгийн алдарт уяач/ Г.Төмөрбаатарын сартай хээр, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн уяач Д.Баатарын бор, айргийн тавд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 багийн /Аймгийн алдарт уяач/ Г.Одсүрэнгийн бор халзан зүсмийн даага орж наадамчин олноо баясгалаа.