Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Гончигтавхай, А.Сүмбээ, А.Давааням, Ж.Мөнгөн, Д.Бадамгарав, Г.Ганжад, Н.Баттүвшин тэргүүтэй хүчит 256 бөх барилдлаа. Аймгийн Баяр наадмыг зохион байгуулах Хороо болон Үндсэний бөхийн салбар хороодийн шийдвэрээр Улсын цолтон болон аймгийн хурц арслан цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь энэ жилийн баяр наадмын бас нэгэн онцлог нь байлаа.
Наадамд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат сумын заан ЭНХТӨРИЙН МӨНХБААТАР 8 даван түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” цол хүртэж нутгийн зон олноо баярлууллаа. Үзүүрт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн харцага Пүрэвжавын ДАВААДОРЖ шалгарч “АЙМГИЙН ЗААН ЦОЛ хүртсэн бол Булган аймгийн Орхон сумын харъяат аймгийн шилдэг заануудын нэг Булган-Эрдэнийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ, Булган аймгийн Могод сумын харъяат аймгийн заан Эрдэнэбилэгийн ЭНХАМГАЛАН нар шалгарч чимэг нэмсэн байна.
Төв аймгийн Бүрэн сумын харъяат, сумын заан Батбаярын ДЭЛГЭРДАЛАЙ, Сэлэнгэ аймгийн Баруун-бүрэн сумын харъяат, сумын заан Эрдэнэсүрэнгийн БАТМАГНАЙ, Ховд аймгийн Зэсэг сумын харъяат, сумын заан Даваагийн УЛАМСАЙХАН, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, сумын заан Бизьяагийн ЦЭРЭНДАГВА нар 5 давж шинээр “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангасан байна.
Мөн Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх оролцон барилдаж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Хуягын Ганочир түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Улаанбаатар хотын 59-р сургуулийн сурагч М.Тэмүүлэн үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Зоригтбаатарын Мөнх-Эрдэнэ, Зоригтбаатарын Булгантамир нар шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна.