ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс дараах арга хэмжээг зохион байгууллаа.
– Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар уриалга, зөвлөмж хүргүүлж хамтран ажиллаж, 2 аж ахуй нэгжээс, тус бүр 1 хэрэглэгчийг урамшууллаа.
– “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулан “Хэрэглэгчийн эрх”-ийн сургалт болон асуулт, хариулт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.
– Аймгийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын дунд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-иар сургалт зохион байгуулж, “АХА” тэмцээнийг тус тус зохион байгуулав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us