ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.1 лэх хэсэгт “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/53 дугаар тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан.
Дээрх бодлогын зөвлөмжийн хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний саналыг авч, орон нутагт харилцан адилгүй үзүүлдэг 145 үйлчилгээг 1 стандартад оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор манай аймагт И-Монгол академи УТҮГ Салбар дундын зохицуулалтын газрын Шинжээч Б.Дуламсүрэн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баянбилэг, Систем нэгтгэлийн газрын ахлах хөгжүүлэгч Т.Өсөхбаяр, ахлах системийн шинжээч С.Цэвээнсүрэн нар 2024 оны 02 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд:
1. Говьсүмбэр аймгаас цахимаар үзүүлдэг 60 үйлчилгээний мэдээллийг шинэчлэх /өөрчлөгдсөн тохиолдолд/
2. Төрийн байгууллагуудтай уулзалт хийж, сургалт арга хэмжээг зохион байгуулах
3. 92 үйлчилгээг шинээр судлах
4. Шинээр оруулах үйлчилгээний санал авах
5. Хэрэглэгчийн судалгаа авах юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us