ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаатар, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Содном нар оролцож албан хаагчдад баяр хүргэн “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, нийгмийг соён гэгээрүлэх, ёс суртахууны манлайлал үзүүлэх үүргээ мартах учиргүй бөгөөд үр дүнд суурилсан арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, албан тушаалын торхойлолтод заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж төрийн албаны хуульд заасны дагуу боловсрол, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, ил тод, шударга, санаачлагатай ажиллаж төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч болж үр бүтээлтэй хөдөлмөрлөж, амьдрахыг захив.
Төрийн байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан төрийн захиргааны 12 албан хаагч ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us