ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН УУЛЗВАР БАГИЙН МАЛЧИН Т.БАТЖАРГАЛЫН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн босгон дээр Говьсүмбэр аймгаас 3 улсын аварга малчин тодорсны нэг нь Сүмбэр сумын Уулзвар багийн малчин Т.Батжаргалын өрх гэр бүл юм.
Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж эрдэнэт сүргийнхээ үүлдэр, угсаа тоо толгойг нэмэгдүүлсэн амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе.
Малчин таны ариун цагаан хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж
Эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрч байх болтугай.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us