ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ЛҮН БАГИЙН МАЛЧИН Г.МӨНХБАЯРЫН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.

Эрдэнэт мал сүргээ төрлөөр нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимийг нь сайжруулан малч ухаан, туршлагаараа тэргүүлж, Монголын уламжлалт мал аж ахуй нүүдэлчин соёлоо өвлөн тээж яваа Лүн багийн малчин Г.Мөнхбаярын өрх гэр бүл улиран одож буй Туулай жилийн “Улсын аварга малчин”-аар шалгарч шагналаа гардан авлаа.
Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж эрдэнэт сүргийнхээ үүлдэр, угсаа тоо толгойг нэмэгдүүлсэн амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us