ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

2023 оны “Оны онцлох хүүхэд” , “Оны онцлох багш” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо

Жил бүр сурлага, урлаг, спортоороо улс, бүс, тив дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн амжилт гаргасан багш, сурагчдыг шалгаруулан урамшуулдаг “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” болон “ОНЫ ОНЦЛОХ БАГШ” шалгаруулах ёслолын арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Батсуурь, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, ГБХЗХГ-ын дарга Ц. Оюунбилэг, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А. Зургаанжин нар багш, суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.
2023 оны “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг дараах 11 номинациар шалгарууллаа.
1. ”ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА ТӨРӨЛ”
5 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Мөнхпүрэвийн Маргад
2. СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛ
5-р сургуулийн 10в ангийн сурагч Нямжавын Энэрэл
Политехник коллежийн 3а ангийн сурагч Батмөнх Чогсомсүрэн
3. УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛ
2 дугаар сургуулийн 12 б ангийн сурагч Бат-Өлзийгийн Эмүжин
1 дүгээр сургуулийн 2в ангийн сурагч Амарсайханы Анир
1 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч Авралмаагийн Отгонтөгс
4. МОНГОЛЫН ЁС , ТҮҮХ СОЁЛЫГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТӨРӨЛ
Лабортори 5-р сургуулийн 9б ангийн сурагч Дагвагын Зүмбэрэл
1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ариунболдын Ариунчимэг
2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Батбаатарын Цэлмэг
4 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Хатанбаатарын Буяннэмэх
5. БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ТӨРӨЛ
Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Уул уурхайн нөхөн сэргээгч 3а ангийн сурагч Батхуягын Пүрэвбаатар
2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Баттөрийн Үнэнчцэцэг
6. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС ТӨРӨЛ
1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Баярбаатарын Мишээл
7. БИЕИЙН ТАМИР, СПОРТ ТӨРӨЛ
1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Баянмөнхийн Баяр-эрдэнэ
1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Нэргүйн Баясгалан
5 дугаар сургуулийн 3г ангийн сурагч Чинзоригийн Ананд
1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Ганзоригийн Балжинням
5 дугаар 12 а ангийн сурагч Жавхланбаярын Баярцогт
5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Баярбатын Төгөлдөр
5 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Ганбаатарын Дөлгөөнмөрөн
5 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Загдбазар Аминбаяр
5 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Сансарын Баттүшиг
5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Энхманлайн Халиун
5 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Отгонбаярын Цэрэнханд
5 дугаар сургуулийн 2а ангийн сурагч Энхтөрийн Энхтөгс
1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Цолмончимэгийн Баттөр
8. ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРӨӨ УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛ
5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Асарвааний Мөнгөншагай
5 дугаар сургуулийн “LEADER” клуб
1 дүгээр сургуулийн “Өсвөрийн сэтгүүлч” клуб
Говьсүмбэр аймаг дахь политехник коллежийн “ECO LIFE” клуб
1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ганзоригийн Ариунжаргал
1 дүгээр сургуулийн “PEACE ROAD” оролцооны клуб
9. СУМЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ
Шивээговь сумын хүүхдийн зөвлөл
10. БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИ
Ширээний теннисний “Сансар хайрхан”клуб
2 дугаар сургуулийн “КРИКЕТ” спортын баг
5 дугаар сургуулийн “RHYTHM DANCE” бүжгийн клуб
“Жанжин чойр-1” бүжгийн хамтлаг
“Хар сувд” бүжгийн хамтлаг
“U17” сагсан бөмбөгийн баг
11. 2023 ОНЫ ОНЦЛОХ БАГШ
Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Гадаад хэлний багш Баяраагийн Янжинсүрэн
Говьсүмбэр аймаг дахь Политехник Коллежийн Газарзүйн багш Сумъяагийн Сүндэрмаа
Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дизайн технологийн багш Тунгалагийн Нарантуяа
Ерөнхий боловсролын Лабортори 5-р сургуулийн Физикийн багш Жамбалсүрэнгийн Мөнх-Оргил
Говьсүмбэр аймаг дахь Политехник Коллежийн уул уурхайн нөхөн сэргээлт ойжуулалтын багш Лхагвасүрэнгийн Мөнхжаргал нар шалгарлаа.
Нийт багш суралцагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us