ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлах сургалт, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн зарим төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл, зөвлөмж өгөх зорилгоор Говьсүмбэр аймагт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажиллаж байна.
Уулзалт, сургалтад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Орлогч Б.Наранбаатар болон аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Та шинэтгэлд бэлэн үү?”, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны даргын албан үүргийг түр хариуцагч Д.Баатарсайхан “Меритээр сонгон шалгаруулах”, Ёс зүйн хорооны гишүүн М.Цэрэнбат “Ёс зүйг эрхэмлэх нь”, ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газрын Ахлах референт Э.Мөнхгэрэл “Тэгш хандах нь” сэдвээр тус тус мэдээлэл, сургалт хийлээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us