“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

415

   tatvar-tulugchiin-udur-4Жил бүрийн 5 сарын 2 дахь долоо хоногт  тэмдэглэн өнгөрүүлдэг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-ийн нээлтийн ажиллагааг БИ ИРЭЭДҮЙН ТАТВАР ТӨЛӨГЧ сэдэвт сургалтаар ЕБС-ийн сурагчдад хичээл заан эхлүүлсэн.

Нээлтийн үйл ажиллагаанд Политехникийн коллежийн оюутнууд болон Сүмбэр сумын 1, 2, 5 дугаар сургуулийн сурагчид хамрагдаж татвар гэж юу болох, татварыг юунд зарцуулдаг талаарх мэдлэг, мэдээлэл авч, халуун дулаан ярилцаж идэвхитэй хамрагдлаа.

 Нээлтийн үйл ажиллагаанд татвар төлөгчдийн өдрүүдийг угтан ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал болон идэвхитэй хамрагдсан бүх оролцогчдод Талархал гардууллаа.

tatvar-tulugchiin-udur-3 tatvar-tulugchiin-udur-1 tatvar-tulugchiin-udur-2