Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 015, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт Хүчний 311 дүгээр ангиудад 2022 оны II ээлжээр татагдсан дайчид, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутагтаа ирлээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер ахмад Н.Оюунбат, багийн Засаг дарга нар болон дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Хугацаат цэргийн алба хаагчдыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хүлээн авч уулзан, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн цэргүүддээ баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж, аймагтаа ажил хөдөлмөр эрхлэхийг уриаллаа.
Мөн энэ үеэр Онцгой байдлын газрын орлогч дарга А.Батболд, Цагдаагийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Нэргүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангийн хүний нөөцийн мэргэжилтэн ахлах дэслэгч М.Болормаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Х.Буянбаяр нар ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, байгууллагынхаа үйл ажиллагаа болон ажлын байрны сул орон тоог танилцууллаа.







