ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

🖊“Боловсролын шинэ сэргэлт” Говьсүмбэр аймгийн багш нарын бага хурал өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болж байна.
📌Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь оролцож, боловсролын салбарын удирдлагууд, багш нарт Улс, аймгийн бодлого, шийдвэрийг танилцуулан цаашид
анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгч, Боловсролын салбарын нийт албан хаагчдад 2023-2024 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэн, ажлын амжилт хүслээ.
📌Багш нарын бага хуралд Политехникийн коллеж, Насан туршийн боловсролын төв, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан болон багш нар нийт 275 хүн оролцож байна. Энэ үеэр Цахим шинэчлэлийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжиж 14 зөөврийн компьютер гардууллаа.
📌Мөн орон нутгийн хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ахмад багш Рагчаагийн Өлзийсайхан, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us