ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Олон талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

📌📌Монгол улсын ХААИС-Говьсүмбэр аймаг, БНСУ-ын Жонбүк их сургууль-Жоллабүг-ду муж болон хоёр орны тэргүүлэх чиглэлийн компанийн төлөөлөл өнөөдөр(2023-08-26) олон улс-бүс нутагт тэргүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
📌📌ХААИС-ийн Захиргааны байрны хурлын танхимд болсон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТС-ийн захирал Ж.Мөнгөн, багш С.Ганбат, ADAMАS MINING компанийн гүйцэтгэх захирал З.Номундарь, GOLDEN HAILS ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Зоригтбаатар, БНСУ-ыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, Жонбүг их сургуулийн захирал Яанг У Бунг, Жоллабүг-ду мужийн Засаг дарга Ким Гуан Ёнг, KAPJIN ХК-ийн захирал На Жун Гүг, KOSTEK ХК-ийн захирал И Сонг Ги нар болон холбогдох байгууллага, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.
📌📌Монгол Улсын ХААИС болон БНСУ-ын Жонбүг их сургуулийн тухайд олон жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт ХААИС-ийн суралцагч, төгсөгчид амжилттай суралцан мэргэжлээ дээшлүүлж, төрөлх сургууль болон эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад ямагт талархаж буйгаа ХААИС-ийн захирал Б.Баасансүх тус ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
📌📌БНСУ-ын Жонбүг их сургууль нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлэх Glocal(Global-Local) University 30 төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд энэ хүрээнд ХАА-н салбар болон тэр дундаа Жоллабүг-ду мужийн Saemangeum хоёрдогч батерейны төрөлжсөн цогцолборын ажлыг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийж, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ХААИС болон холбогдох байгууллагуудтай энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us