ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцож байна

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет бус өвийн их наадам “Нүүдэлчин” дэлхийн соёлын фистиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймгаас 70 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Соёлын өвийн өвлөн уламжлагчид, Боржигин өв музей, Сумдын соёлын төвүүд Боржигин өв соёлыг сурталчлан таниулж байна. Үүнд:
-Боржигин морин хуур, эмээлийн үзэсгэлэн
-Боржигин найрын ёс уламжлал
-Уламжлалт тоглоом наадгай /аргай тонгорох, халз харваа, шагайн наадгай/ -Ардын язгуур урлагийг харуулсан “Хөх тэнгэрийн нүүдэлчид” отгийн тоглолт
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
-Соёлын өвийн танин мэдэхүйн тоглоом наадгай
-Боржигин байшин
-Боржигиг умарзай уртын дуу гэх мэт Боржигин өв соёлыг гадаад дотоодын иргэд болон жуулчдад сурталчлан таниулж байна.
Нүүдэлчин соёлын фестивальд 21 аймаг 9 дүүрэг 10 гаруй орны 1100 орчим соёлын өвийг өвлөн уламжлагчид оролцож байна.
Тус наадмыг Налайх дүүрэгт байрлах Тайж хайрханы бэлд зохион байгуулж буй бөгөөд гурван өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us