ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймаг Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

Нар хур тэгширсэн дэлгэр зуны нарлаг сайхан өдрүүдэд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмаа 2023 оны 07 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Үндэсний өвөрмөц соёл, өв уламжлал, өвөг дээдсийнхээ баатарлаг түүх, эх орон, тусгаар тогтнол, түүх шастираа түмэнд түгээж, хүн зоны сэтгэл өндөр, Боржигин түмэн минь бахархал, омогшлоор дүүрэн байлаа.
Их баярын торгон дэвжээн дээр хүчит бөхчүүд минь уран мэхийг уралдуулан, онч мэргэн харваачид маань ур цэцээ шалгасан, эрмэг хурдан хүлгүүд маань хурд шандсаа сорьж унасан хүүхэд, уясан эзнээ баясган, үндэсний их баяр наадмаараа Говьсүмбэрчүүд бид хуртай хууртай, өргөн дэлгэр сайхан наадлаа.
✅ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН
Говьсүмбэр аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд газар, газраас хуран цугласан хүчит 128 бөх зодоглон барилдсанаас
1. Төв аймгийн Бүрэн сумын харъяат аймгийн начин Л.Энхтүвшин 7 давж түрүүлэн Аймгийн арслан,
2. Архангай аймгийн Хайрхан сумын харъяат аймгийн харцага Г.Мөнхбаяр 6 давж үзүүрлэн Аймгийн заан,
3. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат сумын заан П.Хүрэлбаатар, Архангай аймгийн Хотонт сумын харъяат залуу бөх Б.Гончигсүрэн нар 5 давж шөвгөрөн Аймгийн начин цолны болзол хангалаа.
✅ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН
1. Говьсүмбэр аймгийн харъяат С.Баярбаатар түрүүлж,
2. Говь-Алтай аймгийн харъяат Б.Бат-Ирээдүй үзүүрлэн,
3. Говьсүмбэр аймгийн харъяат О.Булгантамир, Өмнөговь аймгийн харъяат О.Сумъяабазар нар шөвгийн 4-т шалгарлаа.
✅АЗАРГАНЫ УРАЛДААН
1. Түрүү магнайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харъяа Лхагва-Эрдэнийн хээр азарга
2. Аман хүзүү Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Г.Одсүрэнгийн бор азарга
3. Айргийн гуравт Дундговь аймгийн Баян жаргалан сумын Сүхбаатарын шарга халзан азарга
4. Айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнхбатын хээр азарга
5. Айргийн тавд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрдэнэдалайн хонгор халзан азарга
✅ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН
1. Түрүү магнайд Улаанбаатар хотын харъяа Батбаатарын бор зүсмийн морь
2. Аманхүзүү Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяа аймгийн алдарт уяач Х.Манлайбаатарын зээрд халзан морь
3. Айргийн гуравт Дундговь аймгийн Гурвансайхан сумын харъяа сумын алдарт уяач Наранбатын зээрд морь
4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяа Монгол Улсын Манлай уяач П. Сэргэлэнгийн зээрд морь
5. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат сумын алдарт уяач Д.Батбуянгын бор морь
✅СОЁОЛОН НАСНЫ УРАЛДААН
1. Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн залуу уяач А.Мөнхжингийн хар соёолон
2. Аманхүзүү Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Х. Манлайбаатарын бор соёолон
3. Айргийн гуравт Дундговь аймгийн Луус сумын харьяат Т.Түвшинтөрийн саарал халзан соёолон
4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Гансүхийн ногоон соёолон
5. Айргийн тавт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат П. Сэргэлэнгийн хээр соёолон
✅ХЯЗААЛАН НАСНЫ УРАЛДААН
1. Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын Т.Түвшинтөрийн хээр хязаалан
2. Аманхүзүү Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Г.Батсуурийн бор хязаалан
3. Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат М.Бат-Энхийн саарал хээр хязаалан
4. Айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Х.Баясгаланбаатарын халтар хязаалан
5. Айргийн тавт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат П. Сэргэлэнгийн саарал хязаалан
✅ШҮДЛЭН НАСНЫ УРАЛДААН
1. Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн залуу уяач А.Мөнхжингийн саарал шүдлэн
2. Аманхүзүү Улаанбаатар хотын харьяат Б.Билэгжаргалын бор шүдлэн
3. Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Алдарт уяач С.Баттөрийн зээрд халзан шүдлэн
4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ө.Мөнхбаярын шарга шүдлэн
5. Айргийн тавт Дундговь аймгийн Луус сумын харьяат Т.Түвшинтөрийн сартай зээрд шүдлэн
✅ДААГА НАСНЫ УРАЛДААН
1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат М.Бат-Энхийн хээр даага
2. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн А.Мөнхжингийн сартай бор даага
3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Б.Мөнхтүмэнгийн хул даага
4. Төв аймгийн Жаргалант сумын Ж.Батсайханы хүрэн зээрд даага
5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Г.Намжилсүрэнгийн зээрд даага
✅ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА
ЭРЭГТЭЙ СУРЫН ХАРВАА
1. Дорнод аймгийн Цагаан- Овоо сумын харьяат Борын Зоригтбаатар
2. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Баасанхүүгийн Ёндон
3. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Сүхбаатарын Батбаяр
4. Дундговь аймгийн Луус сумын харьяат, Онч мэргэн клубын харваач Баатарсүрэнгийн Отгонхүү
5. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын уугуул, “Их өв” клубын харваач Чулуун-Уулын Өлзийбадрах
✅ЭМЭГТЭЙ СУРЫН ХАРВАА
1. Дорнод аймгийн Чулуун хороот сумын уугуул, Хэрлэн сумын харьяат Төмөрийн Энхнаран
2. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Дашнямын Гэрэлмаа
3. Баянхонгор аймгийн Загд сумын харьяат Алтан-Эрдэнийн Пүрэвжав
4. Дорноговь аймгийн Хөвсгөл сум, Их хутагтын буян хк харваач Эрдэнэсүрэнгийн Эрдэнэгэрэл
5. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Батсүхийн Ганчимэг
✅ӨСВӨРИЙН ЭРЭГТЭЙ СУРЫН ХАРВАА
1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Чулуунжавын Өрнөлт
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 сургууль “Цэнгэлийн манлай” клубын харваач Сүхбаатарын Баяржавхлан
3. Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч “Онч мэргэн” клубын харваач Эрдэнэцогт Энхмэнд
4. Говьсүмбэр аймгийн Лаборатори 5 дугаар сургуулийн сурагч, “Жахрай мэргэд” сурын холбооны харваач Цэрэндашийн Азжаргал
5. Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн сурагч “Андууд” клубын харваач Бямбадоржийн Тэмүүжин
✅ӨСВӨРИЙН ЭМЭГТЭЙ СУРЫН ХАРВАА
1. Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч, Багануур үндэсний сурын багийн харваач Цэндийн Минжинсор
2. Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Анхбаярын Монголжин
3. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн сурагч, Эрхэт гурван түрүү багийн харваач Бат-Амгалангийн Дэжидмаа
4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр сургуулийн сурагч, Алга мэргэ холбооны харваач Цог-Эрдэнийн Ганцэцэг
5. Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 123 дугаар сургуулийн сурагч, “Андууд” клубын харваач Баатарзоригийн Хулангоо
✅ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА
1. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын М.Хишигбаяр ахлагчтай баг
2. Дорноговь аймгийн “Түмэн ойл” ХХК-ний МУ-ын Гарамгай мэргэн Б.Наранхүү ахлагчтай баг
3. Дорноговь аймгийн Агруут Транс ХХК-ны Аймгийн гоц мэргэн Б.Зоригтсайхан ахлагчтай баг
4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Анар үйлс” ХХК аймгийн гоц мэргэн Б.Бямбацогт ахлагчтай баг
✅НУМТ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА
1. Улаанбаатар хотын налайх дүүргийн Харьшгүй мэргэн А.Шийтэр ахлагчтай баг
2. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын С.Төмөрбаатар ахлагчтай баг
3. Говьсүмбэр аймгийн И.Дашдондов ахлагчтай баг
4. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Ж.Цогбадрах ахлагчтай баг
✅ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХУВИЙН ЦУВАА ХАРВАА
1. Дорноговь аймгийн харваач Ч.Тулга
2. Дорноговь аймгийн харваач Л.Ууганзаяа
3. Говьсүмбэр аймгийн харваач Д.Өлзийбаяр
Дэлгэр сайхан тэнгэрийн дор Дэнж хотойтол сайхан наадаарай.
Боржигин түмний босоо цагаан хийморь мандан бадрах болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us