ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАЖ БУЙ ДУУ, БҮЖГИЙН “БОРЖИГИН” ЧУУЛГЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Дуу, бүжгийн “Боржигин” чуулгын барилга угсралтын ажилтай Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар болон албаны бусад хүмүүс танилцлаа. Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр барилгын архитектур төлөвлөлтийн зарим нэг асуудлыг шийдвэрлэж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь барилгын ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хамтран ажиллах чиглэл өглөө.

 

Тус барилгыг “Хөшиг Уул” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

“Боржигин” чуулгын шинэ барилга нийт 400 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд барилга ашиглалтад орсноор үзэгчид стандарт шаардлага хангасан танхимд урлаг соёлын үйлчилгээ авахаас гадна уран бүтээлчид зориулалтын өрөө, тасалгаа, танхимд уран бүтээлээ туурвих боломж бүрдэх юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us