ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төв Говьсүмбэр аймагт нээлтээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд “ХУРДАН” шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “ХУРДАН” төв Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд:
УИХ-ын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Төрийн цахим үйлчилгээ Зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Орлогч дарга Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-эрдэнэ, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон, аймгийн нэгж хэлтсийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
📌Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Хурдан” цэг нь 5 байршилд байрлаж, төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг операторын горимоор үзүүлж байна. Цаашлаад төрийн 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг иргэд “ХУРДАН” төвөөр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.
1. Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордны 1 давхарт буюу хуучнаар иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний байранд
2. Говьсүмбэр аймаг дахь Монгол шуудан ХХК-ны байранд
3. Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын байранд
4. Шивээ-говь сумын Засаг даргын тамгын газрын байранд
5. Баянтал сумын Засаг даргын тамгын газрын байранд байрлан иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us