ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн танилцуулга сургалт зохион байгуулагдлаа

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Содном, аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд болон 300 төрийн албан хаагч оролцлоо.
Уг сургалтын үеэр Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон бөгөөд уг нэр хүндтэй шагналыг төрийн албанд нийт 32 жил ажилласан Аймгийн Биеийн тамир спортын газрын Усан спорт сургалтын төвийн эрхлэгч Сүрэнгийн Хүрэлбаатар, мөн төрийн албанд нийт 32 жил ажилласан Сүмбэр сумын Санхүүгийн албаны Дарга Хулганаагийн Молор нар хүртлээ.
Сургалтын төгсгөлд Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолтоо толилууллаа.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us