ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эль эмнэлэг болон чамчуван эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

✅Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын Эль эмнэлгийн захирал Чу Ги Чол, Эль эмнэлэгийн захиргааны албаны дарга Ким Кванг Үг, Чамчуван шүдний эмнэлэгийн эрхлэгч Пак Сэ Хүн, шүдний эмч Ким Жүн Хүн, Сижен шинжилгээний лаборатори гүйцэтгэх захирал Ким Чан Сү, Дүнг Ян ХХК-ийн захирал Чой Жи Хү, Жин Хүн цахилгааны эрчим хүч ХХК-ний гүйцэтгэх захирал Канг Ин Гү, LPK робот ХХК-ийн дэд захирал Ким Дунг Ү, Чамчуван эмнэлгийн орчуулагч Ц.Долгормаа нар 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай аймагт хүрэлцэн ирлээ.
✅Энэ үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Намьяанжу хотын Эль болон Чамчуван эмнэлгүүдтэй орчин үеийн анагаах ухааны хөгжилд тулгуурлан ард түмний эрүүл мэндийг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Эль болон Чамчуван эмнэлгийн захирал Чу Ги Чол нар гарын үсэг зурж хамтын ажиллагаа тогтоолоо. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us