ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 АЯН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЯГ ОДОО

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт 2023” аяны говийн бүc Говьсүмбэр аймгийн нээлт Боржигон чуулга болон аймгийн төв талбайд өнөөдөр буюу 2023.06.26 өдрийн 10.00-23.00 цагийн хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:
✅ “Алтай” хамтлаг, Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын уран бүтээлчидтэй хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг нутгийн зон олонд өргөн толилуулна.
✅ Соён гэгээрүүлэх илтгэл:
СУИС-ийн Соёл судлалын хүрээлэнгийн судлаач, Түүхийн ухааны Доктор Б.Баатархүү “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба ёс суртахуун” сэдвээр тус тус соён гэгээрлийн илтгэл тавина.
✅ Музейн үзэсгэлэн, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн:
Говсүмбэр аймгийн Боржигон чуулгын гадна талбайд Монголын Театрын музей
Боржигин өв музейн
“Мэдэмхий Намжил”
“Арга тонгорох”
“Боржигон байшин”
“Боржигон гэр” боловсролын хөтөлбөр болон Зураач Ч.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” бэсрэг үзэсгэлэн “Oросын зохиолчдын бүтээл Mонголын тайзнаа” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн, Говьсүмбэр аймгийн СУГ, Говьсүмбэр аймгийн Аялал жуулчлалын холбоо, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа, аялал жуулчлалын мэдээлэл өгөх арга хэмжээ зохион байгуулагдана.
✅ Бүх нийтийн өдөрлөг хөтөлбөрт:
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээл “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит “Нийтийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах” нээлттэй тэмцээн зохион байгуулагдана.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us