ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын VI багт байрших Хэрлэн гол дагуу 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хийлээ.

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын VI багт байрших Хэрлэн гол дагуу 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хийлээ.

Ойн санг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нөхөн сэргээлт, тариалалт хийсэн талбайн арчилгаа, усалгааг тогтмол зохион байгуулж ургалтын чанарт анхаарч байна.

Тус ойн анги 2014 онд байгуулагдаж, одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил 30 мянга, энэ жил 73 мянган  ширхэг мөчир тариад байна.

Мөн  Хэрлэн гол дагуух 45 га талбайн ойн сан, аймгийн төвийн 28.8 га талбайн ногоон байгууламж, авто замын дагуух 52.7 га ойн зурвасыг  хариуцан ажиллаж байна. Харин энэ жилээс эхлэн өөрсдийн санаачилгаар голын сан бүхий газруудыг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us