ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн erp систем хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

📌Аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, дотоод удирдлагын ERP системийг албан байгууллагуудад бүрэн нэвтрүүлж, өдөр тутмын албан хэрэгтээ хэрэглэж хэвших, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зорилгоор төрийн болон ОНӨААТҮГ-ын албан хаагчдад 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
📌Уг сургалт архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн ажилтнуудад зориулсан сургалт, мэргэжилтэн, албан хаагчдад зориулсан гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийт 59 байгууллагын давхардсан тоогоор давхардсан тоогоор 248 албан хаагч хамрагдлаа.
📌Сургалтаар И-Монгол академийн Салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер О.Төгөлдөр, Салбар хоорондын зохицуулалтын газрын шинжээч Б.Энх-Амар нар төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн erp системийн ашиглалтын талаар сургалт орж, албан хаагчдад заавар зөвлөмж өглөө.
Сургалтад хамрагдсан 152 албан хаагчаас үр дүнгийн судалгаа авч, судалгааны үр дүнг нэгтгэж үзвэл:
1. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн талаар та хэр мэдлэгтэй вэ? гэсэн асуултад 13,5% маш сайн, 41,3% сайн, 39,7% дунд зэрэг гэж хариулсан бол Та erp системийн албан хэрэгцээндээ тогтмол ашигладаг уу? гэсэн асуултад 69,1% тийм, 30,9% үгүй гэж хариулжээ.
2. Та сургалтыг үр дүнтэй болсон гэж бодож байна уу? гэсэн асуултад 80% сайн, 16,5% дунд гэсэн хариултыг өгсөн байна
3.Сургалтаас мэдэхийг хүссэн мэдээллээ авч бүрэн чадсан эсэхэд нийт судалгаанд оролцогчдын 96,9% бүрэн авч чадсан гэж хариулжээ.
4.Та erp системийн сургалтаар хангалттай мэдээлэлтэй болж чадсан уу? гэсэн нээлттэй асуултад:
-Хангалттай сайн мэдлэгтэй болсон
-Албан бичиг боловсруулалт ажил явуулахад маш их хэрэгтэй байдаг цаашид шат шатаар нь бүр дэлгэрэнгүй сургалтуудыг авах хүсэлтэй байна
-Erp системийг илүү хөгжүүлж бүх төрийн байгууллагыг нэгдсэн байдлаар холбож нэг системээр төрийн үйл ажиллагааг явуулж, ажилдаа мөрдлөг болгож ажиллах хэрэгцээ шаардлага байна гэх мэт санал хүсэлтүүдийг илэрхийлжээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us