ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургууль анх удаа зохион байгуулагдаж байна

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.
Дадлага сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 2500 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцож байгаагаас манай аймгаас аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, Г.Батсуурь, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, аймгийн Онцгой комиссын гишүүд, Ослын удирдлагын төвийн бүрэлдэхүүн нийт 66 албан хаагч танхимаар оролцож байна.
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль 06 дугаар сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
✅Дадлага сургуулийн хүрээнд 06 ДУГААР САРЫН 08-НЫ ПҮРЭВ ГАРАГИЙН 16:00 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР БҮХ НИЙТИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ тул ард иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us