Ирцийн мэдээлэл: 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 36, орны хүн оролцуулсан 3 /Онцгой байдлын газрын дарга, ШШГА-ны дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/, нийт 39 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, чөлөөтэй 4 /Нийтлэг үйлчилгээний албаны менеж/ер, Тохижилт-Сүмбэр ОНӨҮГазрын захирал, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Хяналт-шинжилгээ үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Политехник коллежийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар, аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ш.Гантөмөр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, МҮОНР-ийн Говьсүмбэр аймаг дахь сурвалжлагч Т.Болдбаатар нар оролцлоо.
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
№ |
Өгсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
1. |
Хаврын бүх нийтээр мод тарих ажилд төрийн байгууллага, иргэн, ААНБ-д идэвхитэй оролцож, үр дүнг тайлагнах |
5 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд |
Сумдын Засаг даргын Тамгын газар, Бүх төрийн байгууллага
|
2. |
Архивын 90 жилийн ойг тохиолдуулан архивын зүүн бүсийн уулзалт Өмнөговь аймагт болох тул архивын тасагтай хамтарч ажиллах |
04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл |
Биеийн тамир, спортын газар, Боржигин чуулга, Политехник коллеж |
3. |
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд манай аймагт ажиллах тул холбоотой мэдээлэл мэдээллийг бэлтгэж, анхаарч ажиллах |
05 дугаар сарын 17-ны өдөр |
Сүмбэр сумын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар
|
4. |
Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, ОНХСангийн тайлан мэдээг ХО,ХБТХэлтэст ирүүлэх |
05 дугаар сарын 28-ны өдрийн дотор |
Сумдын Засаг дарга нарт |
Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Орон нутгийн өмчийн газар, Авто тээврийн төв, Дуу бүжгийн Боржигин чуулга тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар