ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурийн ӨМӨЗО-ны жиангсу мужийн үши хотын “Интоор цэцэглэх олон улсын фестиваль”-д урилгаар айлчиллаа

 2023 оны 03 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Жиангсу мужийн Үши хотын “Интоорын мод цэцэглэх олон улсын фестиваль”-д аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Шивээ-Овоо ХК-ны захирал Ц.Энхтүвшин болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар оролцсон бөгөөд 2 орны цаашдын хамтын ажиллагааны талаар Үши хотын гадаад харилцааны дарга Шиү Чианг, манай орон нутгийг хариуцсан гадаад харилцааны ахлах Шиань Жэнь ү болон бусад төлөөллүүдтэй уулзан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломжтой салбаруудын талаар танилцуулсан бөгөөд уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа албажуулан тус хотын удирдлагууд манай аймагт харилцан айлчлал хийхээр тохиролцлоо. Жиангсу мужийн Үши хотод хийсэн айлчлалаар хоёр орны харилцааны түвшин илүү бат бөх болсон. Мөн ӨМӨЗО-ны Хөххот дахь ерөнхий консулын газарт айлчлан Ерөнхий консул С.Батхуяг болон Говьсүмбэр аймагт хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагч болон Хөххотын Хэлингер Наншань соёлын аж үйлдвэрийн паркийн Монголын дүр, баримт бичгийн музейн захирал, Говьсүмбэр аймагт үйл ажиллагаагаа явуулдаг төмрийн ган бөмбөлөг, жонш боловсруулан баяжуулах “Баяннексус” ХХК-ийн Өвөр Монгол бизнес хөрөнгө оруулалтын холбооны дарга Вү Хай Мин дарга, Чаншиньтай группын захирал Xue rong yue болон холбогдох удирдлагуудтай уулзан Говьсүмбэр аймагт цаашид хийх хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар харилцан санал солилцлоо. Бээжин хот дахь Монгол Улсын элчин сайд Т.Бадралын хамт Бээжин хотын Хятадын үндэсний материал үйлдвэрлэлийн импорт, экспортын корпорацийн зөвлөх Жан Сяомин, Бээжин хот дахь Жиангсу мужийн Үши хотын Гадаад соёл, худалдааны нийгэмлэгийн салбар спорт, соёлыг бүтээх хорооны ерөнхийлөгч Жан Юнфэй нартай уулзан санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлсэн. Бээжин, Хөх хот дахь консулын газраар дамжуулан орон нутагт хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагч нартай уулзан орон нутгаа сурталчилснаар төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг татах боломж нэмэгдсэн .
Ө. Мөнхгэрэл Мягмар 19:26 цагт харсан

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us