Аймгийн Засаг дарга Г.Батсуурь Канадын Элчин сайд Ивкоф болон Элчин сайдын яамны Худалдааны ахлах төлөөлөгч Жэймс Ким нартай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
