Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2017 оны 04 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд явуулж, сорил болон ярилцлагын шалгалтыг 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус зохион явууллаа.
Тус шалгалтаар нийт 3 байгууллагын 4 сул орон тоог зарласанаас нийт 62 иргэн бүртгүүлж шалгалтад орсон. Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зөвшөөрөл, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд 3 иргэн, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоонд 13 иргэн тэнцэж, шалгалтын дүнг мэдээг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ