Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын болон төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй, тусдаа ёс зүйн хороогүй байгууллагуудын Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах, эрх бүхий байнгын ажиллагаатай Ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан юм.
Тус хороо нь байгууллагуудын ёс зүйн хорооны судалгааг гаргаж нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэн, цаашид ёс зүйн хорооны үйл ажиллагааг чадавхижуулахаар зорилт тавин ажиллаж байна.