ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын шуурхай хурал зохион байгуулагдлаа

Аймгийн Удирдах ажилтнуудын 2023 оны эхний шуурхай хурал 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. Шуурхай хурлыг аймгийн Засаг дарга Г.Батсуурь удирдан явуулж, сумд болон харьяа агентлагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн цаг үеийн ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажиллалаа. Тодруулбал:

  • 2022 оны Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх үүрэг бүхий албан тушаалтнууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хуулийн хугацаанд баригдахгүй мэдүүлж дуусгах
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлд нийцүүлэн 2023 онд ажлыг бодит, үр дүн гарахуйц ажлуудыг төлөвлөж ажиллах
  • Аймгийн Засаг даргын сайд нартай байгуулсан гэрээнээс холбогдох заалтуудыг Агентлагын дарга нартай байгуулах хамтран ажиллах гэрээнд тусган оруулах
  • Газрын тухай багц хуулийн хэлэлцүүлэгт байгууллагын удирдлагууд оролцох
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч буй шилжин ирээгүй албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг хийлгүүлэх
  • Малын хөлийн татварын орлогыг орон нутагт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сурталчлан таниулах
  • Малын гоц халдварт Мялзан өвчин гарсантай холбогдуулан эргүүл шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээг яаралтай авч ажиллах
  • Багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлж, хариуцлагажуулж ажлын үр дүнг тооцож улирал тутамд танилцуулж ажиллах
  • Малын гоц халдварт Мялзан өвчний голомтод ажиллаж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us