ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“PITCH DAY 5” Тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зохион байгуулагдаж байна

Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулагдаж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн ESEL сургалтад 2020-2022 онд 556 хүүхэд залуучууд хамрагдсан. ESEL сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдсан хүүхдүүд 3-6 хүнтэй баг бүрдүүлж, “PITCH DAY” тэтгэлэгт хөтөлбөрт оролцдог бөгөөд Говьсүмбэр аймагт нийт 32 төсөл тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөж, 21 багийн төсөл шалгаран санхүүжилтээ авч аймаг, орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
“PITCH DAY 5” тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаанд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21 багийн 14-25 насны 93 хүүхэд залуучууд өөрсдийн бизнес санаагаа бодит болгохоор оролцож байна.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж, хүүхэд залуучуудаа дэмжин оролцож байна.
  

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us