ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн сүмбэр, шивээговь, баянтал сумдын онхс-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд иргэд, хяналтын бүлгийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж гүйцэтгэж байна.

Сангийн яамны санхүү, төсвийн судалгааны газрын дарга, төслийн захирлын баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн чадавх бэхжүүлэх багийн даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/57 дугаар тушаалаар “Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны төлөвлөлт, гүйцэтгэлд олон нийтийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй томилсон.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, иргэний хөндлөнгийн төлөөлөл тус бүр 1, Тогтвортой амьжиргаа-3 төслийн орон нутаг дахь зохицуулагч нар томилогдон 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд сумдад хяналт-шинжилгээ үнэлгээг хийж байна.
Ажлын хэсэг удирдамжийн дагуу сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх иргэн, хөндлөнгийн төлөөлөл, хяналтын бүлгийн гишүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлагын мэдээллийн систем, шилэн дансны мэдээлэлтэй ажиллахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан бөгөөд иргэдийн төлөөллийг бие даан ХШҮ хийлгэн дадлагажуулах ажлыг зохион байгуулж сумдад ОНХС-ийн хэрэгжилтийг сайжруулах зөвлөмжийг хүргүүлэн, давтан үзлэгээр зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us