ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг танилцуулж, Аймгийн Засаг дарга Г.Батзамд гардуулан өгсөн.
Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, тариаланч, аж ахуй нэгжийн төлөөлөл хамрагдаж, иргэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга зам, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнөлөө.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us