ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Зүүн бүсийн биеийн тамир, спортын салбарын ажилтан албан хаагчдын албан уулзалт

Зүүн бүсийн Биеийн тамир, спортын салбарын ажилтан албан хаагчдын “ХАМТДАА ХӨГЖЬЕ” нөхөрсөг уулзалт 2022 оны 10 дугаар сарын 06-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Буянтогтох, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ганхүү, Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын арга зүйч Ганбүргэд нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр зүүн бүсийн аймгуудын хамтын ажиллагааг сайжруулах, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах олон талт хөтөлбөр, голлон хөгжүүлэх спортын төрлүүд, төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, аймаг бүрийн сайн туршлагын талаар санал солилцож нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
      

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us