ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит граунд гольфийн ахмадын нээлттэй тэмцээн” зохион байгуулагдлаа

Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Аймгийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хороо хамтран Граунд гольфийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар хотын 4 дүүрэг, спорт хороод, Дархан-уул, Хэнтий, Архангай, Дорноговь аймгуудын нийт 12 байгууллагын 86 тамирчин оролцсон юм.
Монгол улсад шинээр хөгжиж байгаа Граунд гольфийн спортыг олон нийтэд сурталчлах, сонирхогчдын хүрээг өргөтгөх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тэмцээнийг аймгийн Засаг дарга Г.Батзам нээн анхны цохилтыг гүйцэтгэн тамирчдад амжилт хүслээ.
    
Тэмцээнд амжилттай оролцож анхны цохилтоор гоол оруулсан 23 тамирчинг “АЛТАН БӨМБӨГ” цом, батламжийн хамт гардуулж, тэмцээний 1, 2, 3, 4-р байранд шалгарсан тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Үүнд:
Эрэгтэй төрөлд: 1-р байр- Д.Ганхуяг /Сонгинохайрхан дүүрэг/
2-р байр- З.Ганбат /УБТЗ Замчин клуб/
3-р байр- С.Хувцагаан /Дархан-уул/
4-р байр- Б.Баттөмөр /УБТЗ Замчин клуб/
Эмэгтэй төрөлд: 1-р байр- Г.Нямцав /Хан-уул дүүрэг/
2-р байр- Ч.Батнасан /Сүхбаатар дүүрэг/
3-р байр- Ч.Сарантуяа /Чингэлтэй дүүрэг/
4-р байр- Л.Дулмаа /УБТЗ Замчин клуб/ нар тус тус шалгарлаа.
Нийт оролцсон тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us