ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 30 жилийн ойн хүрээнд “Хоршоолсон хэлбэрээр төгс дэлхийг бүтээе ” уриан дор улсын зөвлөгөөн Говьсүмбэр аймагт анх удаа

Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 30 жилийн ойн хүрээнд “Хоршоолсон хэлбэрээр төгс дэлхийг бүтээе ” уриан дор улсын зөвлөгөөн Говьсүмбэр аймагт анх удаа зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд 18 аймаг, нийслэлийн 248 төлөөлөгч оролцож байна. Уг зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлсэн бөгөөд Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Алтантуяа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурийн мэндчилгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа уншиж танилцууллаа. Мөн аймгийн ХХАА-н газрын дарга Н.Даваахүү оролцож байна.
ХАА-н хоршоологчдын холбооны Улсын зөвлөгөөний хөтөлбөр
2022 оны 08 дугаар 15-ний өдөр
– Зөвлөгөөний үндсэн үйл ажиллагаа
-Илтгэлтэй холбоотой хэлэлцүүлэг, салбар хуралдаан
2022 оны 08 дугаар 16-ний өдөр
– Хоршоодын үйл ажиллагаатай танилцах
– Хоршооллын төгөл байгуулах
– 21 аймгийн ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Боржигон чуулгын гадна талбайд тус тус болно.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us