ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Орон нутгийн байгаль орчны байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчдын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төлөвлөлтийг сайжруулах нь” зөвлөгөөн манай аймагт зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөн нь орон нутагт оролцогч талуудыг дэмжлэгтэйгээр үндэсний дасан зохицох төлөвлөлтийн үйл явцыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн ажлын уялдааг сайжруулах зорилготой 2022 оны 08 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, яамны хэлтсийн дарга нар, Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, Байгаль хамгаалагч нар “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл /NAP in Mongolia/ -ийн хамт олон нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Говьсүмбэр аймгийн БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн Б.Гандулам төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа.
Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлын үндэсний бодлого, хууль эрх зүйн орчны дүн шинжилгээ, Уур амьсгалын өөрчлөлт, түүний учруулж буй үр дагаварыг бууруулах, орон нутагт авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний үр дүн хэлэлцүүлэг, зөвлөгөөнд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us