ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улс болон орон нутгийн төсвөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.

Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Боловсрол, Шинжлэх Ухааны газрын дарга А.Зургаанжин, Аймгийн Ерөнхий архитектур А. Алтаншагай нар гүйцэтгэгч компаниудын хариуцсан талбайн инеженерүүдтэй уулзаж, сургууль, цэцэрлэг болон бусад хөрөнгө оруулалтын үйл явцтай газар дээр нь танилцаж, хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан 2 дугаар сургууль, 5-р цэцэрлэгийн барилгын ажлыг яаралтай дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөх үүрэг чиглэлийг өглөө.
1. Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 640 хүүхдийн барилга угсралтын ажил 90%, гадна шугам сүлжээний ажил 90%-тай явагдаж байна. Барилга угсралтын ажлыг ИДЭРЧАНДМАНЬ ХХК гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ий өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дуу бүжгийн “БОРЖИГИН ЧУУЛГА”-ын барилга угсралтын ажлыг ХӨШИГ УУЛ ХХК 42%-тай гүйцэтгэж байна.
3. “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийн барилга угсралтын ажлыг ХАН- АТТРИБУТ ХХК 65%-тай гүйцэтгэж байна.
4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Тус сургуулийн барилгыг ГОВИЙН ӨГӨӨЖ ХХК-тай гэрээ байгуулан эхлүүлээд байна.
5. Улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд баригдах “Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км автозам”-ын ажлыг “ДАБЛЬЮ ЭКС ПИ” ХХК гэрээ байгуулж, ажлын явц 57%-тай гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us