ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Үер, усны аюулаас үрсээ хамгаалъя” нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэллээ.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны II үе шат, Онцгой байдлын Ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/730 тоот албан бичгийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Үер, усны аюулаас үрсээ хамгаалъя”,  “Нэгдүгээрт хүүхэд” сэдэвт 1 сарын нөлөөллийн аяныг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллаж эхэлж байна.

Тус нөлөөллийн аян нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, нийгэмд эерэг хандлагыг түгээхэд оршиж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us