ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Нэгдүгээрт хүүхэд” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Майхант чуулган”-д Говьсүмбэр аймгаас оролцооны клубын 12 сурагч оролцлоо.

Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт Монголын хүүхдийн зөвлөлийн “Майхант чуулган” 2022 оны 07 дугаар сарын 18-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд оролцож байгаа тус чуулганд Говьсүмбэр аймгаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Захиргаа хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Мөнхдэлгэр, Нийгмийн ажилтан Г.Оюунболор, оролцооны клубын 12 сурагч хүүхдүүд оролцлоо.

Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм. Чуулганд оролцогч хүүхдүүд хавар, намар, өвөл, зун гэсэн дөрвөн улирлын хотхонд хуваагдан Скаут цогцолбор төв, Адал явдалт цогцолбор төв, Улаан загалмай төвийн үйл ажиллагаатай танилцах танин мэдэхүйн аялалд оролцлоо.

Хүүхдүүд богино аяллын үеэр анхны түргэн тусламж үзүүлэхээс эхлээд хээр хоноглох, мод үрж гал асаах, гар аргаар луужин хийж түүнийгээ ашиглаж сурах, ширээний хөлбөмбөг тоглох, хаданд авирах, агаарын шатаар алхах зэрэг хурд хүч авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардсан хөгжөөнт, танин мэдэхүйн аялалд оролцож, багийн ажиллагаа, тэсвэр тэвчээрт суралцсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us