ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Малжуулах арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд нийт 3 өрхийн 15,000,000 төгрөг шийдвэрлэлээ

“Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд нийт 7 өрхийн 35,000,000 төгрөг хүссэн төсөл ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 3 өрхөд 15,000,000 төгрөгийн мал нийлүүлэхээр шийдвэрлэгдсэн.
* Шивээговь сумын 2-р багийн малчин Чимэддоржийн Багатогтох малжуулах арга хэмжээнд хамрагдсан Шивээговь сумын 2-р багийн малчин Дэлгэрсайханы Нямдаваа, Дэлгэрсайханы Ням-Очир нарт Аймгийн статистикийн хэлтсээс авсан тоон мэдээн дээр үндэслэсэн зах зээлийн үнээр төллөх насны эм хонь – 100,000 төгрөгөөр нийт 50 толгой мал
* Шивээговь сумын 2-р багийн малчин Түвшинжаргалын Мягмар малжуулах арга хэмжээнд хамрагдсан Сүмбэр сумын 2-р багийн малчин Б.Ууганчимэг, Б.Мөнхцэцэг нарт Аймгийн статистикийн хэлтсээс авсан тоон мэдээн дээр үндэслэсэн зах зээлийн үнээр хургатай хонь – 160,000 төгрөг, ишигтэй ямаа – 120,000 төгрөгөөр нийт 70 толгой мал
* Шивээговь сумын 2-р багийн малчин Батсүхийн Отгонбаатар малжуулах арга хэмжээнд хамрагдсан Сүмбэр сумын 5-р багийн малчин Б.Түвшинжаргал, Б.Гэрэлцэцэг нарт Аймгийн статистикийн хэлтсээс авсан тоон мэдээн дээр үндэслэсэн зах зээлийн үнээр төллөх насны эм ямаа – 71,000 төгрөгөөр нийт 71 толгой мал тус тус нийлүүлсэн.
* Нийт 3 өрхөд 15,000,000 төгрөгөнд хонь – 90, ямаа – 101 толгой нийт 191 толгой төллөх насны эрүүл малыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал зүйч Ч.Отгонбаатар, ажлын хэсгийн гишүүдийн хамт нийлүүлж ажилласан.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us