ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд Говьсүмбэр аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулан УИХ, ЗГ-ын хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд болон орон нутагт хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс хөгжлийн банкны зээлийн төлөлт, Үндсэн хуулийн өөрчлөлт, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлуудын талаар асуулт асууж, санал бодлоо солилцов. Мөн УИХ-ын гишүүн С.Батболдын санаачлан байгуулсан сангаас өвөлжилт хүндэрсэн, цасан болон шороон шуурганаас зэрэг гамшигт өртсөн иргэдэд малын тэжээл, өргөө цагаан гэр хандивлаж, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулж байгаад талархал илэрхийлэв.
Мөн С.Батболд гишүүн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн “Хөдөөгийн баясгалан” арга хэмжээнд оролцож, багийн дарга нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин мотоцикл, зөөврийн компьютер, Сүмбэр сумын ЗДТГ-т компьютер принтер зэрэг тоног төхөөрөмж, Говьсүмбэр аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетад иж бүрэн 25 ширхэг компьютер, принтер гардуулав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us