Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нийт сурагчдад Элсэлтийн Нэгдсэн Шалгалтад бэлтгэх, мэргэжил сонгох, их дээд сургуульд элсэн суралцах талаар зөвлөгөө, мэдээлэл бүхий 175 ширхэг “ШИНЭ АЛХАМ 2022” багц номыг аймгийн Засаг дарга Г.Батзам сургуулийн захирлуудад гардууллаа.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг номоор хангасан УИХ-ын гишүүн С.Батболдод талархал илэрхийлье.