“ЭРҮҮЛ МОНГОЛ – ЭР ХҮН” 2-Р ЗӨВЛӨГӨӨН
АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээ”-ний дагуу 2021 оны 12 сарын 13-ны өдөр “Эрүүл Монгол – Эр хүн” уриан дор “Аймгийн эрэгтэйчүүдийн холбоо”-той хамтран 2 дахь удаагийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Жендэрийн Үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэцогт, Монголын эрэгтэйчүүдийн холбооны сургагч багш Д.Ганзориг, Эрүүл амьдралын хэв маяг клубын зохион байгуулагч, эрүүл хооллолтын зөвлөх Ч.Хонгорзул, Аймгийн нэгдсэн эмнэлгийн урологи, мэс заслын эмч И.Өсөхбаяр нар оролцож, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, хандлага, хорт зуршлын хэрэглээ, стресс менежментийг сайжруулах, сэтгэлзүйн зөвлөн туслах үйлчилгээ, эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаагийн шалтгаан үр дагавар зэрэг тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж, гарцын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг өгсөн бөгөөд 50 гаруй эрэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
