ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙД НОЁН ЗАФЕР АТЕШ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Г.Батзам, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Орлогч Б.Анхбаяр, Засаг Даргын Тамгын Газрын Дарга Д.Содном, Засаг Даргын Зөвлөх Ж.Насанбат, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн Дарга Ж.Оюунбилэг болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Айлчлалын хүрээнд Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, Турк улсын муж, хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Элчин сайд Зафер Атешийн зүгээс Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургууль, СӨБ-ын цэцэрлэг, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн салбарын хүрээнд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us