Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад Олгосон шагнал урамшууллын мэдээлэл

223

Төрийн үйлчилгээний 16 ажилтанд ур чадварын нэмэгдлийг сар бүр тогтмол олгож байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар ур чадварын нэмэгдэлд 18,6 сая төгрөгийг, ажлын үр дүнгийн үнэлгээг харгалзан аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад 53,1 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-д амжилттай оролцож шагналт байр эзэлсэн 2 албан хаагчид 250,0 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн Алдарт эхийн одонгоор шагнагдсан 1 албан хаагчид 272,0 мянган төгрөгөөр шагнасан.