Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 2019 оны жилийн эцсийн байдлаар 15 албан хаагчид 4,5 сая төгрөгийн буцалтгүй тусламж, шинэ хүүхэдтэй болсон 4 албан хаагчид 400,0 мянган төгрөгийн дэмжлэг, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж Алдарт эхийн одонгоор шагнагдсан 1 албан хаагчид 272,0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл, аймгийн Засаг даргын нэрэмжит спортын бага наадамд амжилттай оролцож шагналт байранд орсон 2 албан хаагчид 250,0 мянган төгрөгийн урамшуулал, төрийн үйлчилгээний албанд олон жил үр бүтээлтэй ажилласан 1 албан хаагчид 547,1 мянган төгрөгийн шагнал, шинэ байранд орсон 1 албан хаагчид 500,0 мянган төгрөг, хүүхдийнхээ сэвлэгийг үргээсэн 4 албан хаагчид 1,2 сая төгрөгийн дэмжлэг, 4 албан хаагчийн сургалтын төлбөрт 1350,0 мянган төгрөгийн дэмжлэгийг тус тус олгосон байна.