ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Орон нутгийн замд ашиглагдах тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын мэдээллийн системийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Манай улсад жил бүр 1200 орчим зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж, 500 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн хүнд буюу хүндэвтэр хэлбэрээр гэмтэж, бэртэж байгаа ба дээрх зам тээврийн ослын 60 гаруй хувь нь хот хоорондын буюу олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай зам дээр үйлдэгдэж байна.

Энэ цаг үед замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Орон нутгийн замд ашиглагдах тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын мэдээллийн систем ашиглалтад орсноор цаашид улсын хэмжээнд тээврийн хэрэгслийг бүртгэх, хяналт тавих, зөрчил илрүүлэх зориулалт бүхий камерийн системүүдийг нэгтгэх, манай улсаас аль ч аймаг, сумаас энэхүү системийн мэдээллийг цагдаагийн албан хаагч ажлын өрөөнөөсөө хайлт хийж, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тодорхойлж, хяналт тавих, татвар, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэх байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой нэгдсэн хяналтын системийн эх загварыг бий болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us